ОНЛАЙН ЗАХИАЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ


1.1 Энэхүү журмаар tshop.mn сайтын (цаашид сайт гэх) захиалгат худалдааны үйлчилгээ, түүнтэй холбогдон үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна
1.2 Сайт нь БНХАУ-д байрлалтай онлайн болон онлайн бус дэлгүүр, нийлүүлэгчээс хэрэглэгчийн сонгосон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч тээвэрлэх, нийлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
1.3 Энэхүү журмын хэрэгжилтэнд сайт болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.

ХОЁР. ЗАХИАЛГА



2.1 Сайт нь БНХАУ үйл ажиллагаа эрхэлдэг онлайн болон онлайн бус дэлгүүрүүд, нийлүүлэгчдээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, тээвэрлэн үйлчилнэ.
2.2 Захиалгын үйлчилгээ нь www.tshop.mn захиалгат худалдааны нэгдсэн системээр болон оффис дээр биеээр ирж захиалах бөгөөд хэрэглэгч захиалга өгсөнөөс эхлэн худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдана.
2.3 Хэрэглэгч захиалга илгээснээс ажлын өдрийн 24 цагийн дотор захиалгын нийт үнэ бодогдоно.
2.4 Захиалгын үнийг хэрэглэгч зөвшөөрөн баталгаажуулж, төлбөр хийгдсэнээс хойш ажлын 2 хоногийн дотор барааны худалдан авалт хийгдэнэ.

ГУРАВ. ҮНЭ



3.1 Захиалгын үнийг захиалгын систем дээрх хэрэглэгчийн хүсэлтийн дагуу сайтын мэргэжилтэн тооцоолон гаргана.
3.2 Захиалгын үнэнд дараах зүйлсийг оруулах тооцох бөгөөд Монголд ирсэн барааны бодит жингээс хамааран тээвэрлэлтйин үнийн дүн өөрчлөгдөж болно. Үүнд: БНХАУ-д
• Барааны үнэ
• Тухайн барааны ЭРЭЭН хот хүртлэх хүргэлтийн үнэ
Монгол улсад:
• БНХАУ-аас Монгол хүртэлх тээврийн зардалд
• Монгол улсын гаалийн татвар (Монгол улсын гаалийн татварын дагуу)
• Үйлчилгээний хөлс (Үйлчилгээний үнийн тариф)
3.3 Хэрэглэгч сайтын мэргэжилтэнгээр дамжуулан захиалгын үнийн бодолтыг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.

ДӨРӨВ. ТӨЛБӨР



4.1 Хэрэглэгч барааны үнэ болон хятад доторх тээврийн үнийг төлснөөр захиалгыг баталгаажсан гэж үзэн худалдан авалтыг захиалгын журмын 2.1-т заасан хугацаанд хийнэ.
4.2 Хэрэглэгч барааг УБ-т ирсэний дараа хүлээж авахдаа бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авах бөгөөд агентаас УБ дахь оффис хүртэлх батлагдсан үнээр тээврийн зардалыг төлж авна.
4.3 Бараа захиалгын үнэ CNY (Юань)-аар бодогдож, тухайн өдрийн Хаан банкны зарах ханшнаас 2 төгрөгөөр илүү ханшаар тооцогдон төгрөгөөр хийгдэнэ.
4.4 Төлбөрийг бэлнээр болон дансаар төлөх боломжтой.

ТАВ. ТЭЭВЭРЛЭЛТ, БАРАА ОЛГОЛТ


5.1 Тээвэрлэлт нь БНХАУ дахь хүргэлт, БНХАУ-аас Монгол хүртэлх тээвэрлэлт гэсэн 2 үндсэн үе шатаас бүрдэнэ.
5.2 БНХАУ дахь хүргэлт нь тухайн дэлгүүр, нийлүүлэгчийн ашиглаж буй дотоодын хүргэлтийн үйлчилгээгээр нийлүүлэгч хүргэлтийг бүрэн хариуцна.
5.3 Бараа бүтээгдэхүүн Сайтын БНХАУ дахь агуулахад хүргэгдэн, Монгол улсруу ачигдсанаас хойш хэвийн ажиллагаатай үед дунджаар 2-3 хоног дотор хэрэглэгчид хүрнэ.
5.4 Захиалгыг хэрэглэгчид олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа гарын үзэг зурж, хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад Сайт хариуцлага хүлээхгүй.

ЗУРГАА. ХҮРГЭЛТ


6.1 САЙТ хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн нийслэл хот, хөдөө орон нутагт захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ үзүүлнэ.
6.2 Улаанбаатар хотын төвийн бүсэд үнэгүй хүргэлтийн үйлчилгээтэй.
6.3 Орон нутагт хүргэлтийг хот хоорондын тээврийн унаагаар хүргүүлнэ.

ДОЛОО. БАРАА БУЦААХ БА СОЛИУЛАХ



Үйлчлүүлэгч захиалсан бараагаа хүлээж авахдаа заавал шалгаж авна. Барааг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор барааг буцаах эсвэл солиулах хүсэлтийг байгууллагад гаргана. 24 цаг хэтэрсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээж авахгүй.
Бараа буцаах нөхцөл:
7.1 Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг буцаахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл гарах бүх зардал багтана.Тухайлбал Улаанбаатар хотоос Эрээн хүртэл, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэлх
7.2 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч буруу гаргасан тохиолдолд барааг буцаахад гарах зардлыг дараах байдлаар хариуцна. Тухайлбал Улаанбаатараас БНХАУ хүртэлх тээврийн зардлыг үйлчлүүлэгч, БНХАУ доторх тээврийн зардлыг САЙТ хариуцана.
7.3 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг САЙТ буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд буцаалт хийхэд гарах бүх зардлыг САЙТ хариуцна. Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэл, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэлх
7.4 Бараа буцаахад зөвхөн барааны үнийг тухайн захиалга хийгдсэн өдрийн юаний ханшаар хөрвүүлэн бодож үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ. Бараа захиалахад төлсөн тээврийн хөлсийг буцаан олгохгүй.
Бараа солиулах нөхцөл:
7.5 Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг солиулахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин Эрээн хүртэл гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирэх зардал багтана.
7.6 Үйлчилүүлэгчийн захиалсан барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч буруу гаргасан тохиолдолд барааг солиулахад гарах зардлыг үйлчлүүлэгч, САЙТ хариуцна. Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч, Эрээнээс үйлдвэрлэгч нийлүүлэгч хүртэл гарах зардлыг САЙТ, барааг дахин Эрээн руу гаргах зардлыг САЙТ, Эрээнээс Улаанбаатар хот хүртэлх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.
7.7 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг САЙТ буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд солиулахад гарах бүх зардлыг байгууллага хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин Эрээн хүртэл гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирэх зардал багтана.
7.8 Орон нутгийн үйлчлүүлэгчийн хувьд бараа буцаах болон солиулахад гарах зардлыг дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлэх ба орон нутгаас Улаанбаатар хот хүртэлх, Улаанбаатар хотоос орон нутаг хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
7.9 Барааг буцаах эсвэл солиулахад тохиолдолд үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн шаардлагын дагуу өмсөж хэрэглээгүй, угаагаагүй, ярлик тэмдгийг хаяагүй байх шаардлагатай. Үйлчлүүлэгч энэхүү заалтыг зөрчсөнөөс болж үйлдвэрлэгч, нийлүүлэгч бараа буцаах, солиулах хүсэлтийг хүлээж аввахгүй буцаах тохиолдолд үүнээс үүдэн гарах бүх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.
7.10 Буцаалтын төлбөрийг барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч шалган хүлээн авч төлбөрийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн даруйд үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ.
7.11 Бараа солиулах тохиолдолд барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч руу буцаан явуулах, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу дахин авч ирэх хугацаа 14-21 хоног байна.

НАЙМ. ХОРИОТОЙ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРАА


8.1 Гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийхгүй. Тухайлбал:
• Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл
• Хортон ургамал, амьтан
• Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
• Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт
• Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн
• Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
• Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл
8.2 Тусгай зөвшөөрлийн лиценз шаарддаг бараа бүтээгдэхүүн захиалах тохиолдолд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн лицензтэй бол Сайтаар Монгол улсын гааль хүртэлх гүйцэтгэлийг гүйцэтгүүлж болно.

ЕС. ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА


9.1 Онлайн дэлгүүрүүдийн бүх төрлийн хямдралтай худалдаанд хамрагдаж болох ба хямдралын хугацаа нь 2.4 зүйлд заасан бараа худалдан авалтын хугацаанд багтах ёстой.
9.2 Баталгаат эх сурвалж бүхий купонтой худалдааг тухайн дэлгүүрийн журмын дагуу гүйцэтгэнэ.

АРАВ. ХАРИУЦЛАГА


10.1 Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүнүүд нь Сайттай харааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд Сайт хариуцлага хүлээхгүй.
10.2 Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна
10.3 Сайтын БНХАУ дахь салбарын хаягаар дур мэдэн захиалга хийхийг хориглоно. Энэхүү захиалганд Сайт хариуцлага хүлээхгүй.

АРВАН НЭГ. БУСАД


11.1 Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцалж болно.
11.2 Захиалгыг цуцалсан тохиодолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.
11.3 Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.